2012-03-23

Нийгэм ба нийгэмших 

Хүүхдийн хөгжлийн нийгмийн талд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг бол гэр бүл юм. “Гэр бүлийн нөхцөлд хүүхдэд үзүүлж байгаа зан үйлийн үлгэр дууриалал нь хүүхдэд өөрийн гэсэн нийгмийн туршлага хуримтуулахад нөлөөж байдаг ба хүүхдийн ертөнцийг үзэх үзлийн анхны ойлголт бүрэлдэн тогтдог.” Хүүхдийг бага балчир гэж голохгүй хурга ишигний зүс нүдлүүлж, биед нь тохирсон саваар усанд явуулж, модон морь хийж өгч саахалт айлийн хүүхдүүдтэй тоглуулж нийгэмтэй нь харилцуулдаг байсан.

“Гэр бүл хүүхдийн хөгжил, ёс суртахуун, амьдралын олон хэвшил чиг хандлагын зохион байгуулагч нь болдог. Хүрээлэн буй ертөнцтэй харилцах хүүхдийн харилцааг эцэг, эх болон бусад хамаатан садан нь бүрдүүлдэг. Эхлээд томчуул хүүхдийг урамшуулан, идэвхийг нь дэмжиж хамтарч ажилладаг.” Хүүхэд эхлээд аав ээж, ах эгч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцдаг ба дараа нь айл саахалтын хүмүүстэйгээ харилцдаг. Монголчууд хүүхдээ бага балчираас нь ахмад настангаа хүндэтгэх ёсонд сургаж ирсэн бөгөөд эцэг эх нь үр хүүхдээ хүндэтгэн хайрлаж “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” хүргэж хүн шиг хүн болгон ирсэн билээ. Монголчуудын үр хүүхдээ хүндэтгэх ёсонд:

§ Хүүхдийнхээ санал бодлыг сонсох

§ Сурч боловсроход нь бүх талаар дэмжих

§ Үр хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүй байх

§ Дэргэд нь архи, дарс уухгүй байх

§ Найз нөхөдийнхөн дэргэд зэмлэхгүй байх гээд олон ёс байдаг.

Балчир насны хүүхэд энэ мэтчилэн гэр бүлийн орчинд бие махбод, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн гэх мэт бүх талаараа өсөж байдаг.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax