2012-03-26
Цээжлэх шүлэг
Охин vрээ хайрла Омогдож загнахдаа ч хайрла Охин vрээ хайрла Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бvv зэмлэ Насаараа тэр чинь өглөө босох хvн, төрсөн гэртээ л нойр аваг Нар шингэж vдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хvлээнэ. Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа Ээжийн цай уулгаж, аавын vгээр энхрийл, Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана, Харийн газар одож, хадмын нvvрийг царайчилна. Насаараа уухгvй амтат цайг нялх багад нь уулга Насаараа амсахгvй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлvvл Насаараа сонсохгvй энхрий vгийг нялх багад нь гамнахгvй хэл Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин vрээ! Хvний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна Хvvхэн хонгор vрээ гарын алгандаа энхрийл Хvй орчлонгийн жамтай тэнцvvлж тvvнээ хайрла Хөөрхөн хонгор аалинд нь эрхлvvлж тvvнээ хайрла! Үрийн эх болох гэж алтан заадал сална Үvлэн хонгор vрээ тэнгэрийн мандалдаа эрхлvvл Үйл нь дуусдаггvй хорвоод балчирт нь амжиж жаргаа Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо! Зөөлөн булбайрай хурууг нь зvv утастай шадарлуул Зvйдэл оёдлын хорвоод охин чинь төрснийг сана Зөөлөн хонгор аашийг нь зvйр vгтэй шадарлуул Зөвлөх хэлэлцэхийн хорвоод охин төрснийг сана! Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагvй vгийг чинь Анхны vр нь төрөөд vдшийн шөнөд ухааруулна Хорин жил дуудаад ч сэрээж чадаагvй нойрыг нь Хонгор vр нь төрөөд vvрийн жавраар хулжаана. Охин vрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсна Аавын гэрт жаргасандаа гэж хэзээд нэг тайтгарна Ээжийн гэрт эрхэлсэндээ гэж эрхгvй нэг уужирна Охин vрээ хайрла, Хясаа сувдаа нуудаг шиг хайрла! Охин vрээ хайрла, Уул усаа хураадаг шиг хайрла! Охин vрээ хайрла, Уул эрдэнээ нуудаг шиг хайрла! Охин vрээ хайрла, Ус загасаа цэнгvvлдэг шиг хайрла! Хатуугаас хатуу vгийг ханатлаа vр чинь сонсоно Хавраас намар хvртэл төрхөмдөө очиж хэлэх vv? Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл Хаьрын шувууд шиг, намрын жимс шиг vгийг охиндоо хэл! Бусдыг хайрлах л гэж төрсөн юм, охин vрээ энхрийл Буцаж урсдаг ус байхгvй, эргэж та нарыг хайрлахгvй Эргvvлэгт орчлон харин охин vрийг чинь хайрлахгvй Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгvй. Үндэс нь газарт, цэцэг нь тэнгэрт Үvн лvгээ адил санаж охин vрээ хайрла! Тэнгэрт чинь нар ч бий, хур ч бий, аянга ч бий Тэнгэрлиг охин vрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно Хөөрхий тvvнийг нялхад нь жаргаа Хvvрнэн суугаад яах вэ дээ, орчлон тvvний багш юм Хvний л гарт очих бvсгvй тvvнийг энхрийл Хvний л эрхэнд жаргах охин vрээ хайрла!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax