2012-03-26
Цээжлэх зүйр үг
Зүйр үг Хаан хүн жаргахдаа Төрийн сайнд жаргаюу Харц хүн жаргахдаа Эрийн сайнд жаргаюу Хамаг бүгд жаргахдаа Эв эеийн сайнд жаргаюу Илжиг шиг зөрүүд Зараа шиг хэдэр Нэг тэмээний шээсэн дээр Мянган тэмээ хальтрах (гэх шиг) Уруул шүд хоёр шиг эвтэй Уушиг зүрх хоёр шиг холбоотой Аавдаан авгай авахыг зааж Ээждээн утас ээрэхийг заах Адгуус амьтанд дайсан олон Албат хүнд ноён олон Адуу азаргагүй бол Сүрэг болж чадахгүй Галуу тэргүүнгүй бол Цуваа болж чадахгүй Алд биенд ам гэрч Албан бичигт тамга гэрч Алтны дэргэд гууль шарлана Сайны дэргэд муу сайжирна Ах нь хэлдэг Дүү нь сонсдог Ам нэг хэлтэй Ажил нэг чигтэй Асуух гэдэг лавлахын нэр Авах гэдэг өгөхийн нэр Асгасан усыг хураахад бэрх Хэлсэн үгийг буцаахад бэрх Би гэсэн ганцаараан Бид гэсэн олуулаан Богдорхож бурхан болохгүй Хаанчирхаж эзэн болохгүй Бөхтэй бүхэн тэмээ биш Эвэртэй бүхэн буга биш Будан татаад арилахад Хөх чоно урвайдаг Буруу ажлыг зэмлэхэд Хүүхэд хүнгүй урвайдаг Бухгүй үнээ Бордоогүй тариа Ганган эхнэртэй хүн Өрнөөс салахгүй Ганц тэмээтэй хүн Эрлээс салахгүй Ганц тэмээтэй хүнд Эрэл тасрахгүй Хоёр эхнэртэй хүнд Хэрүүл тасрахгүй Гомдлыг уураар тайтгаруулдаг Галыг тосоор унтраадаг Гэрийн хэлхээ тооно Гэдэсний хэлхээ хоол Төрийн хэлхээ хууль Төрлийн хэлхээ нагац Дэр нэгтэй боловч Санах санаа нь ондоон Дээр нь дээжийг нь амсч Доор нь домбыг нь түших Дээгүүр суух тэнэгийн шинж Дээжинд дурлах ховдогийн шинж Жигүүргүй шувуу байдаггүй ч Нисэхдээн мэдэгдэнэ Эвгүй хүн байдаггүй ч Харилцахдаан мэдэгдэнэ. Журам ёс ярина гээд Зусар хэлбэл шившигтэй Зузаан янаг явна гээд Зуурдаан салбал шившигтэй За, за гэсэн хүн Хийх нь хол Завар, завар гэсэн морь Хүрэх нь хол Залилах гээд замаан алдана Зандрах гээд хүндээн алдана Зүснийхээ мууг мэдэхгүй Толион муулах Зүрхнийхээ мууг мэдэхгүй Нөхрөө муулах Зэмлэх үгний ил нь бахтай Магтах үгний далд нь урамтай Инээсэн бүгд итгэлтэй биш Эрдэмтэн бүгд тустай биш Магтвал тэнгэрт тулгаж Муулвал газарт оруулах
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax