2012-03-23

Оюун ухаан-

Үр хүүхдийн хэр зэрэг хүн болох нь нийгэм, орчноос гадна эцэг эхээс ихээхэн шалтгаалдаг. “ Оросын их сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский “Чи хүн болж төрсөн. Гэвч хүн шиг хүн болох ёстой” гэж хэлсэн нь монгол хүний сурган хүмүүжүүлэх зарчимтай тохирч байна. Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан.

“Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг”. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан. Харин өнөө үед энэ байдал эсрэгээрээ хэрэгжиж ахмад настангууд бага насны хүүхдийн хажууд хараалын үг хэлж, тэр бүү хэл тэдэнд янз бүрийн хараалын үг зааж өгч хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Хүүхэд хийгээд сурчихсан зүйлээ хийж байхад эцэг эх өмнөөс нь хийх хэрэггүй бөгөөд харин урамшуулж өгөх хэрэгтэй юм. Бурмаар тэжээхээр, Урмаар тэжээ”гэдэг монголын сайхан үг байдаг. Харин хүүхэд буруу зүйл хийвэл тэр дор нь шийтгэх хэрэгтэй. Шийтгэхдээ яагаад, ямар учраас шийтгэж байгаагаа хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд өмнө нь гаргасан алдаагаа дахин дахин гаргах ба шийтгэсэн шийтгэл тань үр дүнгүй болох болно.

Монголын ард түмэн маань”Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, Ах нь сургаж, дүү нь сонсдог” зарчмаар хүүхэд багачуудаа сургаж ирсэн ба “Эх нь бөөр алаг бол, Унага нь шийр алаг”, ”Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж үзэн бага балчраас нь тэдэнд үлгэр дууриалал үзүүлэн хүмүүжүүлж ирсэн билээ. Үр хүүхэддээ энэ мэтчилэн олон зүйр үг хэлж далд ухамсараар хүмүүжүүлж, тэдний оюун ухааныг хөгжүүлдэг байсан.

Мөн “Эгчийгээ ээжээсээ ялгацгүй хайрла, Ахыгаа ааваасаа өөрцгүй хүндэл” гэж хүүхдийг бага балчраас нь өвөг дээдсээ хүндэтгэх ёсонд, бусадтай харилцах харилцаанд сургаж ирсэн бөгөөд 3 настайгаас нь хонь малын зүс нүдлүүлж тэдний оюун ухааныг нь тэлдэг байсан. Энэ мэт амьдралын энгийн ажил үйлсээр дамжуулан үр хүүхдийнхээ биеийг нь эрүүл чийрэг, үгэнд цэцэн, ухаанд мэргэн өсгөж ирсэн байна.

“Хувцсаар нь угтаж, Ухаанаар нь үддэг” энэ зүйр үгнээс монголчууд ухааныг ямар их чухалд үздэг гэдгийг харж болох юм. Тиймээс зүйр цэцэн үг цээжлүүлж, оньсого таавар таалгаж, түргэн хэллэг хэлүүлж, шүлэг дуу заан өгч, үлгэр тууж, аман зохиол ярьж өгч, хүүхдүүдийнхээ оюун ухаан, хэлний чадавхийг дээшлүүлдэг байсан.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax